Дэлхийн өвийн конвенцын хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үг хэлэв

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо  долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Тус чуулганд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Дэлхийн өвийн төвийн үйл ажиллагаа, Дэлхийн өвийн хорооны шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаарх тайлан илтгэлийг сайшааж, конвенцын хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн