ӨНӨӨДӨР: Соёлын солилцооны тусгай үзэсгэлэнг нээнэ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 24 //. Өнөөдөр болох үйл явдал

17:00 цагт: “Сүүлчийн зүүд/Уур амьсгалын өөрчлөлт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт “Бий Контемпорари” арт галерейд болно. 

18:00 цагт: “Art Gwangju Connect” соёлын солилцооны тусгай үзэсгэлэнгийн нээлт “Монгол арт” галерейд болно.

Үзэсгэлэн:

-“Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар  сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Эрдэнэт хотын 50 жил, “Хангайн бүсийн их хурд-2026” наадам болж байна. 

-Говь-Алтай аймагт Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно.

-Завхан аймагт баруун бүсийн Даншиг наадам болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Доминикан улсын нийслэл Санто Доминго хотноо Төв Америк ба Карибын тэнгисийн орнуудын спортын наадам эхэлнэ.

-АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.

-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн