Ихэнх нутгаар үргэлжлэн хална

Ихэнх нутгаар энэ сарын 23-27-нд үргэлжлэн хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +23+28 градус, Алтайн өвөр говиор +37+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32+37 градус, бусад нутгаар +27+32 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. +30+32 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн