Дизель түлшний үнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 22 //. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2026 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцууллаа.

Энэ сарын 20-ны байдлаар аймгийн төвүүдэд худалдаж буй зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ болон шатахууны үнийн мэдээллийг танилцуулав. Дизель түлшний дундаж үнэ өмнөх үеийнхээс 113 төгрөгөөр буурч, 4508 төгрөг болсон бол Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх 14 хоногийнхоос 0.5 хувиар өсжээ.

Мөнгөний нийлүүлэлт 2026 оны 6 дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар буюу 11.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж, төгрөгийн болон валютын харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2026 оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь экспорт импортын дүнгээс мэдэгдэхүйц давсан үзүүлэлт болсныг харуулж байна.

Дизель түлшний үнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

Дизель түлшний үнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

Дизель түлшний үнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн