АНУ, Саудын Араб цөмийн гэрээ байгуулжээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 23 /Kazinform/. Цөмийн эрчим хүчний салбарыг энхийн зорилгоор хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээг АНУ, Саудын Араб улс байгуулжээ.

Гэрээнд заасны дагуу Америкийн компаниуд Саудын Арабын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох бөгөөд гэрээг Конгрессоор батлуулахаар илгээсэн байна.  

Гэрээнд АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт, Саудын Арабын Эрчим хүчний сайд, ханхүү Абдель Азиз бен Сальман Аль Сауд нар гарын үсэг зуржээ.

30 жилийн хугацаанд хэрэгжих гэрээнд тусгаснаар Саудын Арабын цөмийн эрчим хүчний салбарт олон арван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд тус салбарын дэд бүтцийг байгуулахад Америкийн компаниуд голлох үүргийг гүйцэтгэх юм. Ингэхдээ цөмийн аюулгүй байдлын өндөр стандарт ба цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зарчмыг чанд мөрдөн хамтран ажиллана гэдгийг гэрээнд дурджээ.

Мөн гэрээнд зааснаар, хоёр тал зохистой гэж үзсэн тохиолдолд Саудын Арабын нутаг дэвсгэрт уран баяжуулах үйлдвэр барихыг зөвшөөрсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн