Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарсан гэв

ЖЕНЕВ, 2026 оны хоёрдугаар сарын 18 /BBC/. Орос, Украины төлөөлөгчдийн хооронд хийж буй хэлэлцээнд “ихээхэн ахиц дэвшил гарсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Женев хотод мягмар гарагт болсон хэлэлцээний дараа Х нийгмийн сүлжээнд бичсэн байна.

“Энэхүү дайнд оролцогч талуудыг ойртуулахад Ерөнхийлөгч Трамп амжилт гаргасны үр дүнд ихээхэн ахиц дэвшилд хүрлээ. Бид энэ аймшигтай мөргөлдөөнийг зогсоохын тулд түүний удирдлага дор ажиллаж байгаадаа бахархаж байна. Хоёр тал хэлэлцээний үр дүнгийн талаар удирдагчдадаа мэдээлж, тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж С.Уиткофф мэдэгджээ.

Мягмар гаргийн хэлэлцээг Оросын төлөөлөгчид “маш түгшүүртэй уур амьсгалд” болсон гэж тодорхойлжээ. Axios  цахим хуудасны сэтгүүлч Барак Равид X платформд бичихдээ, яриа хэлэлцээ “зогсож, удааширч байсан” гэжээ. Үүний шалтгаан нь “Оросын төлөөлөгчдийг шинэ тэргүүн Владимир Мединскийн баримталсан байр суурь” байсан гэж Равидийн эх сурвалжууд тайлбарласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн