Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 21 //. БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 10-21-нд зохион байгуулж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ.

Мөнгөн медаль

Д.Хүслэн-Сант сургууль

Ч.Чингүн-Сант сургууль

Хүрэл медаль

С.Манлай-Сант сургууль

А.Ану-Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль

Т.Билгүүнгэрэлт-Эрхэт Эрдэм сургууль

М.Амин-Эрдэнэ-Шинэ-Үе сургууль

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн байна. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгааг албан ёсоор зарлажээ.  Монгол Улсын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажилласан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. 

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн