ӨНӨӨДӨР: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр”  сэдвээр лекц уншина

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 21 //. Өнөөдөр болох үйл явдал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

14:00 цагт: “Мөхсөн эзэнт гүрний цуурай: Чингис хааны түүхэн дэх Хэрэйдийн ул мөр” сэдвээр Австрийн ШУА-ийн Иран судлалын хүрээлэнгийн доктор Стефан Камола “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд лекц уншина.

14:00 цагт: Гаалийн ерөнхий газраас Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.

-“Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна. 

-“Монгол наадам: Морин эрдэнэ” тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд Ливаны Ерөнхийлөгч Мишел Ауныг хүлээн авч уулзана. 

-АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.

-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн