Белгород дөрөвдүгээр сар хүртэл халуун усгүй байна

Украины агаарын довтолгоо Белгородын чухал дэд бүтцийг сүйтгэсэн тул оршин суугчид дөрөвдүгээр сар хүртэл халуун усгүй байна гэж мужийн захирагч Вячеслав Гладков Даваа гаригт /2026.02.16/ анхааруулжээ. Үүнээс улбаатайгаар мужийн эрх баригчид гомдлын огцом өсөлтийг зохицуулах онцгой комиссуудыг байгуулах болов. Комиссууд ирэх Даваа гаригаас /2026.02.23/ ажлаа эхэлнэ.

Ойролцоогоор 320 мянган оршин суугч дөрөвдүгээр сар хүртэл халуун усгүй байх аж.

Оршин суугчид энэ хугацаанд тасалдсан үйлчилгээний төлбөрийг төлөхгүй. Мөн генератор, түлш, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг бүс нутгийн засгийн газар хариуцна гэж Вячеслав Гладков мэдэгджээ.

Белгород муж энэ он гарсаар хил дамнасан халдлагад өртөх болсон тул цахилгаан, ус, халаалт байнга тасалдах болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын улмаас хоёр хүн нас барж, таван хүн шархаджээ. Тухайн үед мужийн захирагч Вячеслав Гладков дэд бүтэц ноцтой хохирол амссаныг мэдэгдэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн