Дэлхий дээрх хамгийн том пуужингийн нислэгийг цуцалжээ

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 17 /Kazinform/. Дэлхийд хамгийн томд тооцогдох SpaceX компанийн Starship пуужин туршилтын нислэгт бэлэн болоод байсан боловч хөөрөхөөс ердөө хэдхэн секундийн өмнө зарим хөдөлгүүр нь ажиллагааны горимд шилжээгүй байна. Энэ үед аюулгүй байдлын автомат систем ажилласнаар хөөргөх явц зогсож, хөөргөх талбайд утаа, уур дэгджээ.

SpaceX компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгдэхдээ, хөөргөхийн өмнө хоёр хөдөлгүүрийг сольсон гэлээ. Дараагийн хөөргөлт буюу 13 дахь туршилтыг ирэх долоо хоногийн эхээр хийхээр төлөвлөжээ. Дэлхийд хамгийн том бөгөөд хүчирхэг энэхүү пуужин 33 хөдөлгүүртэй, 124 м өндөр юм.

Шууд дамжуулалтын бичлэгийг үзвэл, хөөрөхөөс гурван секундийн өмнө хөдөлгүүрүүд ажиллаж эхлэхэд 4 хөдөлгүүр асаагүй тул бусад 29 нь автоматаар унтарчээ. Энэ бол Starship пуужин хөөрөхөөс хэдхэн секундийн өмнө нислэгийг цуцалсан анхны тохиолдол юм.  Цуцалсан даруйд пуужингаас шатахууныг нь юүлж авсан байна.

Энэ удаагийн туршилтын нислэгээр Starlink-ийн 20 шинэ хиймэл дагуулыг тойрог замд гаргахаар төлөвлөсөн байв. Пуужинг Мексикийн хилээс холгүй орших Техас муж улсын өмнөд нутаг дахь Starbase сансрын буудлаас хөөргөх гэж байжээ.

НАСА агентлаг Starship пуужингийн тусламжтайгаар Artemis хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчдийг Сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн