Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар:

  • Хараа /Дархан хот/, 
  • Онон /Дадал сум/, 
  • Хэрлэн /Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг/, 
  • Халх /Сүмбэр сум/, 
  • Ховд /Мянгад сум/, 
  • Хархираа /Тариалан сум/, 
  • Туул /Лүн сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Улмаар долоодугаар сарын 17-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот /Өндөрхаан/ орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн