Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний тусгаао тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэжээ.
2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80, 17 аймаг, алслагдсан гурван дүүрэгт зохион байгуулсан баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдөр буюу өчигдрийн 19:30 цагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д хүлээлгэн өгчээ.
Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагааг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явуулж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу хангасан байна.