“Дэлхийн адууны өдөр” оройн шоу тоглолтоор өндөрлөв

 “Дэлхийн адууны өдөр-ийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа Хүй долоон худагт өчигдөр болж, оройн шоу тоглолтоор өндөрлөлөө.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг албан ёсоор баталсан түүхэн үйл явдал болсон.

Хүн төрөлхтний үнэнч нөхөр, Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл болсон адууны өв соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн адууны өдөр” олон улсын баярын анхны арга хэмжээ ийнхүү амжилттай боллоо.

“Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Дэлхийд 50 сая гаруй адуу байдгаас 10 гаруй хувь нь буюу 5 сая орчим нь манай улсад бий. Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлдэг юм.

“Дэлхийн адууны өдөр" оройн шоу тоглолтоор өндөрлөв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн