Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 13 //. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 22 шинэ цолтон төрлөө.
Тодруулбал, даян аварга 1, арслан 1, гарди 1, заан 3, харцага 3, начин 14 төрсөн наадам болж өндөрлөв. Өнөөдөр “Хүй долоон худаг”-т болж буй Уяачдын баярын үеэр түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, чимэг гардуулан өгнө.
Шинээр цол хүртсэн бөхчүүдийг танилцуулъя.
Даян аварга: Б.Орхонбаяр
Улсын арслан: Б.Бат-Өлзий
Улсын заан: Л.Энхсаруул
Д.Алтанцоож
Б.Сундуйжав
Улсын харцага: Б.Түвшинтөгс
Э.Мөнхжаргал
Ө.Батсуурь
Улсын начин: Б.Гончигсүрэн
Б.Өсөхбаяр
Н.Амгаланбаатар
Э.Баасанжав
Б.Номиндалай
Х.Наранбаяр
Г.Жамбалдорж
А.Нармандах
Г.Төрмөнх
Н.Намнансүрэн
Б.Бат-Эрдэнэ
Ж.Жавхлан
Э.Мөнхбаатар
Б.Шаравдорж нарын улсын цолтнууд төржээ.






