Өсвөрийн шилдэг харваачдад шагнал гардуулав

Тэгш ой тохиож буй төрийн их баяр наадмын өсвөрийн сурын харваанд 420 гаруй харваач хүүхдүүд цэц мэргэнээ сорьж, шилдгээр тодорсон мэргэн харваачдад өчигдөр шагналыг гардууллаа. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны дарга БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр шагнал гардуулах үеэр “Өсвөрийн сурын харваанд улс орны өнцөг булан бүрээс ур чадвар, авхаалж самбаагаараа  өрсөлдөж, шалгарч, үндэсний баяр наадамдаа оролцож байгаа хүүхэд багачууд бол үндэсний сурын харвааны ирээдүйг тодорхойлох шилдэг тамирчид юм” гэдгийг онцлов. 

Өсвөр насны ангилал: 

Эрэгтэй тэргүүн байр:

  • Завхан аймгийн Сонгино сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Есүхэй мэргэн” клубын харваач Даваанямбуугийн Тэмүүлэн, 29 оноо

Дэд байр:

  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч, Монгол харвааны “Зэлмэ” клубын харваач Чимэдбамбын Цэндсүрэн, 28 оноо

Гуравдугаар байр:

  • Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Петровис” багийн харваач Хөхдаалимба Адъяахүү, 27 оноо

Дөрөвдүгээр байр:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Баянхонгор Эрдэм сургуулийн 9г ангийн сурагч, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын “Цэц мэргэн” клубын харваач Хүрэлбаатар Хүрэлцоож, 27 оноо

Тавдугаар байр:

  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Ерөнхий боловсролын 12а ангийн сурагч, “Нуман тамгатан” багийн харваач Мөнхбат Батцэнгэл, 26 оноо

Эмэгтэй тэргүүн байр:

  • Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 11Е ангийн сурагч, Говь-Алтай аймгийн Харваачдын холбоо “Хантайшир зурхай” Сутайн мэргэд сургалтын төвийн харваач Эрдэнэ-Очирын Халиунаа, 31 оноо

Дэд байр:

  • Төв аймгийн Архуст сумын уугуул, Ерөнхий боловсролын 123 сургуулийн 10б ангийн сурагч Монгол харвааны “Андууд” клубын харваач Баатарсүрэнгийн Энхрийцэцэг, 28 оноо

Гуравдугаар байр:

  • Дорнод аймгийн харваачдын холбооны харваач Баярмагнай Мичидмарал, 28  оноо

Дөрөвдүгээр байр:

  • Ховд аймгийн Булган сумын уугуул, Нийслэлийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн 10Б ангийн сурагч, “Омбол” ХХК, “Увс нуур” клубын харваач Батхишиг Нандин-Эрдэнэ 27 оноо

Тавдугаар байр:

  • Завхан аймгийн “Жавхлант Мэргэдийн Өлгий” багийн харваач Элбэгжаргал Номин 27 оноогоор тус тус шалгарсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн