Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 12 /Reuters/. АНУ-ын сенатч Линдси Грэм бямба гаргийн орой 71 насандаа гэнэт таалал төгссөн тухай түүний ажлын албаны харилцаа холбоо эрхэлсэн захирал ням гаргийн өглөө “X” нийгмийн сүлжээний хуудсаараа мэдээлсэн байна. “NBC News” сувгаар мэдээлснээр, сенатч зүрхний шигдээсээр нас баржээ.

Л.Грим таалал төгсөхөөсөө өмнөхөн буюу долоодугаар сарын 10-нд Киевт айлчилжээ. Тэрбээр Украины батлан хамгаалахын “SkyFall” компанийн дроны үйлдвэрт очиж, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийтэй уулзан дайныг дуусгах яриа хэлэлцээ, Орос болон тус улсын холбоотнуудад тавих хоригийг чангатгах талаар хэлэлцсэн байна. Бүгд найрамдах намаас Сенатын танхимд сонгогдсон Л.Грэм ОХУ-ыг хатуу шүүмжлэгч, Украины тууштай дэмжигч байсан юм.

В.Зеленський: Грэм бол эрх чөлөөний жинхэнэ хамгаалагч байсан

В.Зеленський сенатчийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлээд, түүнийг “манай дэлхийг илүү аюулгүй болгож буй эрх чөлөө, үнэт зүйлсийн жинхэнэ хамгаалагч байсан” хэмээжээ. Л.Грэм Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Украинд 10 удаа ирж, “хамгийн хэрэгтэй үед манай ард түмэнтэй хамт байсан” гэж тэрбээр онцолсон байна. “Бид тогтмол холбоотой байсан бөгөөд энэ бүхэн надад үгүйлэгдэх болно. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд бид хоёр удаа уулзсан” гэж В.Зеленський мэдэгджээ. Түүний хэлснээр, Линдси Грэм хоёр нам, хоёр танхимаас Украинд үзүүлэх дэмжлэгийг идэвхтэй ахиулж, сүүлийн долоо хоногуудад “энх тайвныг ойртуулах чухал санаачилгууд, тухайлбал, Оросын эсрэг хоригийг чангатгах асуудал дээр ажиллаж байжээ”.

Д.Трамп: Грэм бол жинхэнэ эх оронч хүн байсан

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Л.Грэмийг “өөрийнх нь мэддэг байсан хамгийн агуу хүмүүс, хамгийн шилдэг сенатчдын нэг байсан” гэж мэдэгджээ. 

“Тэр үргэлж эх орныхоо төлөө зүтгэдэг жинхэнэ эх оронч байсан. Линдси бидэнд үнэхээр үгүйлэгдэх болно” хэмээн Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнийхээ хуудсанд бичсэн байна.

М.Рютте: НАТО-гийн үнэнч дэмжигч

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Грэмийг тус эвслийн тууштай дэмжигч байсан хэмээжээ.

“Миний найз Линдси Грэм гэнэт таалал төгссөн тухай сонсоод маш их харамсаж байна” хэмээн тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Рюттегийн хэлснээр, Грэм НАТО-д бат итгэдэг байсан бөгөөд Украинд эхлүүлсэн Оросын дайныг зогсоохын төлөө идэвхтэй ажиллаж байжээ.

Шүүмжлэгчээс хамтран зүтгэгч болсон улстөрч

Линдси Грэм бол Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын нэр нөлөө бүхий сенатч байв. Улс төрийн замналаа эхлүүлэх үедээ тэрбээр Дональд Трампыг хатуу шүүмжилдэг байсан ч хожим түүний хамгийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг болжээ.

Тэрбээр 1994 онд Өмнөд Каролина муж улсаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр, улмаар 2002 онд АНУ-ын Сенатад сонгогдсон байна.

Линдси Грэм хатуу чиг шугам баримталагч байв

Батлан хамгаалахын асуудлаар хатуу байр суурьтай улстөрчийн хувьд Л.Грэм “терроризмын эсрэг дайнд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын урт хугацааны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тууштай зүтгэж байсан” гэж түүний цахим хуудаст дурджээ. Сүүлийн жилүүдэд тэрбээр Сенатын Төсвийн байнгын хорооны даргыг албыг хашиж, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин ба нийтийн ажлын байнгын хорооны гишүүнээр ажиллаж байв.

Линдси Грэм гэрлэж байгаагүй бөгөөд Өмнөд Каролина муж улсын Сенека хотод амьдарч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн