Харанхуйд бариалсан сонгомол дунд насны морины уралдаанд Б.Оргилын бор түрүүллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сонгомол дунд насны морьдын уралдаан боллоо.

Энэ ангилалд 113 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэв. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байна.

Түрүү магнайд, Хэнтийн аймгийн Дадал сумын уяач Б.Оргилын бор,

Аман хүзүүнд, Дундговь аймгийн Дэрэн сумын алдарт уяач С.Одгэрэлийн хээр,

Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач З.Ханбилэгийн халтар,

Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Жавхлантөгсийн хүрэн,

Айргийн тавд, Төв аймгийн Баянцогт сумын уяач Э.Түмэн-Өлзийгийн зээрд морь  хурдаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн