Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг гадаадын таван хэлнээс сонгон сонсох боломжтой болжээ.
Баяр наадмын комиссоос QR код уншуулж, богино долгионы радиогийн шугамыг ашиглан англи /FM 102.5/, орос /FM 102.1/, хятад /FM 101/, япон /FM 88.8/, солонгос /FM 89.7/ хэлнээс сонгон монгол наадмын нээлтийг сонсох боломжийг бий болгосон байна.




