Өвлийн олимп: Монголчууд Бормиод сүүлийн сумаа тавина

Милан Кортина 2026

Milano Cortina 2026 Winter Olympics – Alpine Skiing – Bormio, Italy – February 3, 2026 General view outside the Stelvio Ski Centre ahead of the Milano Cortina 2026 Winter Olympics REUTERS/Denis Balibouse

АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Монголчуудын хувьд 25 дахь удаагийн өвлийн олимп сүүлийн бүлэгтээ орлоо. Италид эх орноо төлөөлөн цас, мөсний гурван тамирчин эрхээ аван хүрэлцэн ирсэн. Гүйлтийн цанын тамирчид болох Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг хэдийнэ дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн хос мөрөө Тезерогийн цасан замд татуулсан.

Тэгвэл маргааш/2026.02.16/ Монголын цагаар 17:00 цагаас уулын цанын тамирчин А.Ариунбат Бормио хотод тэмцээндээ оролцох гэж байна. Түүний эхний гараа 17:00 цагаас бол сүүлийн гараа нь 20:30 цагаас эхэлнэ.

Монгол Улс түүхэндээ анх удаагаа олимпын уулын цанын төрөлд оролцоно гэдэг онцлогтой. Дөнгөж 20 настай А.Ариунбат угтаа 2030 оны олимпод оролцох зорилготой байсан ч тэр нь өдийд биелж, дараагийн олимпод медалийн төлөө зүтгэнэ гэснийг Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлсэн удаатай.

Өвлийн олимп: Монголчууд Бормиод сүүлийн сумаа тавина

Вальтеллина гэх хөндийд орших Бормио хот нь өвлийн спортын баазуудаараа алдартай. Тус хот 1985 болон 2005 онуудад уулын цанын дэлхийн аваргыг зохион байгуулж байсан түүхтэй. Түүнчлэн өнөөг хүртэл уулын цанын дэлхийн цомын тэмцээнийг хүлээн авдаг. Мөн энэ хот халуун рашаантай аж.

Хотын тухайд жуулчдын хөлд дарагдсан, модон, чулуун гээд төрөл бүрийн хийцтэй барилгуудтай. Тайван, дулаан уур амьсгалтай энэ хот нь эрт дээр үед Венецээс Швейцарь хүрэх худалдааны гол замд байрладаг байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн