“The MongolZ” баг олон улсад өндөр амжилт гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн “Senzu” буюу М.Азбаяр гэнэт л тоглохоос татгалзаж, сэлгээ рүү шилжсэнээр олон хүнийг гайхшруулсан. Түүний талаарх олон ч шуум гарч, эцэст нь багаа солихоор болсон билээ.
Түүний нэрийг олон ч багтай холбож, эцэст нь Украины “Passion UA” баг зээлээр авсан. Тэгвэл “Passion UA” багийн үйл ажиллагаа хариуцсан захирал Артемий Рябовсын мэдээлснээр Украины “NaVi” ч “Senzu”-г худалдан авах гэж хичээжээ. Гэвч Украины нөгөө баг нь илүү мөнгө амласан гэнэ.
Гэтэл удалгүй “NaVi”-ийн босс өөрийн “Х” хуудаснаа “Наадах чинь худлаа. Бид юу ч санал болгоогүй. Төөрөгдөлд автсан захирал байна. Бүгд NAVI-г үл тоож, Passion UA-д ороорой” гэжээ.

“Passion UA” багийн эзэн нь цагтаа Манчестер Сити, Арсенал клубд тоглож байсан, өдгөө Аяакст тоглож буй хөлбөмбөгчин Александр Зинченко билээ.
“Passion UA” баг хоёрдугаар сарын 19-ний өдөр Португалд эхлэх “Roman Imperium” гэх тэмцээнд оролцоно. Гагцхүү “Senzu” шинэ багийнхаа хамтаар тоглох эсэх нь тодорхойгүй байна.