ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 7 /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг (ДАШТ) хамтран зохион байгуулж буй гурван улсын шигшээ багууд бүгд 1/8 шигшээ шатанд тэмцээнээ өндөрлүүллээ. Тэднээс хамгийн сүүлд Бельгийн шигшээ багт 1:4-ийн харьцаатай хожигдсон АНУ-ын баг тэмцээнийг орхив.
Өмнө нь 1/8 шигшээд Канадын шигшээ баг Мароккогийн багт (0:3), Мексикийн баг Английн шигшээд (2:3) тус тус хожигдон хасагдаад байсан юм.
Анх удаа 48 улсын баг оролцож байгаа энэ удаагийн ДАШТ долоодугаа сарын 19-нд дуусна.