COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна

 Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир нар COP17 хурлын бүтээн байгуулалтын талбайн оройн ээлжийн ажлын явцыг шалгалаа. 

Талбайн ажилчид одоогоор хоёр ээлжээр илүү цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд мөн бүтэн цагаар ажиллаж, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар гадна тохижилтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дотор заслын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Хурлын хүрээнд барьж буй 12 түр байгууламжийг тохижилтын хамт наймдугаар сарын 6-ны дотор бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 12 га талбайг зүлэгжүүлж, 4,800 гаруй бут сөөг тарин, гадна орчны тохижилтын ажлыг үндсэндээ бүрэн гүйцэтгээд байна.

Ажлын явцтай танилцсан Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу чанар, аюулгүй ажиллагааг бүрэн ханган, хугацаанд нь дуусгаж хүлээлгэн өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосныг БОУАӨЯ мэдээлэв.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал буюу COP17-г Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. 

COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна


COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна


COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн