Мазаалай баавгайн амьдрах орчныг 24 цагаар хянах камер суурилуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр” 2022 оноос хэрэгжиж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд төрөөс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мазаалай хамгааллын олон ажил хийж гүйцэтгэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул онцоллоо. “Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хийсэн хамгийн чухал ажлын нэг нь бодит цагийн хяналтын камер суурилуулалт юм. Камер суурилуулснаар мазаалай баавгайн амьдрах орчныг 24 цагаар хянах дэвшилтэт технологи бүхий хяналтын систем нэвтрүүлж, судалгаа шинжилгээ, хамгааллын ажлыг эхлүүлжээ. Одоогоор Богц цагаан дэрс, Шар хулс, Сүүжийн баянбүрдэд бүрэн тоноглосон интернэттэй камер суурилуулан мазаалайг хянаж, тоолохын зэрэгцээ зан төрхийн судалгааг 24 цагийн турш хийж байгаа аж.

“Мазаалайг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд дэлхийд цорын ганц Монголын говьд амьдардаг нэн ховор энэ амьтны тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар 54 болж өссөнийг О.Алтансаруул хэллээ.

Мазаалай баавгайн амьдрах орчныг 24 цагаар хянах камер суурилуулав

Мазаалай баавгайн амьдрах орчныг 24 цагаар хянах камер суурилуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн