Өвлийн олимп: Клебогийн гайхамшиг ба монголчуудын бахархал

Милан Кортина 2026

АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв. 

 Итали улс, Тезеро хот – Милан хоттой харьцуулахад Тезеро хот нь өвлийн олимпын уур амьсгал илүүтэйгээр орчихсон, уулын жижиг хотын гудамж талбай олимпын зурагт хуудас, зарлалын самбараар дүүрэн байв. Хотын жижиг, жижиг худалдааны гудамж, төвүүд олимпын шууд дамжуулалтыг том дэлгэцээр үзүүлж байлаа.

Тезеро хотод Монголын гүйлтын цанын хоёр тамирчин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн скиатлон төрөлд анх удаагаа монгол тамирчин өрсөлдөж, нийт таван уралдаанд улс эх орон, эцэг эхийнхээ нэрийг Монголын хоёр тамирчин дуурсгав.

Өвлийн олимпын наадамд 92 орны 2,871 тамирчин өрсөлдсөн. Олимпод медаль хүртэнэ гэхээсээ илүүтэйгээр эх орныхоо нэрийг дуудуулж, тусгаар тогтносон, хараат бус улс гэдгээ дэлхий дахинд таниулна гэдэг асар том агуулга.

Тезеро хот уулсын дунд орших жижиг суурин. Альпсын уулс түшиглэсэн баазуудаараа ихээхэн нэр хүндтэй. Дэлхийн хэмжээний байтугай олимпын тэмцээн уралдааныг энэ хот хүлээн авсан. Хотын барилга, байгууламжийг харахад анх удаа олон улсын тэмцээн зохион байгуулж буй гэлтэй.

Гурван мянга хүрэхгүй хүн амтай энэ хотын гол орлого нь аялал жуулчлалаас бүрдэнэ. Уулын бэл, хормой бүртээ гулгах талбай бэлэн гэлтэй.

Хэдий гадаа цаг агаар нэмэх градус зааж байгаа хэдий ч гулгахад нэн таатай нөхцөл бүрджээ. Магадгүй энэ нь тамирчид шилдэг үзүүлэлтээ толилуулахад тусалдаг бололтой.

Тезеро хотод Монгол Улсаа төлөөлөн гүйлийн тамирчид болох Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг өрсөлдсөн. Тэдийн хамтаар дасгалжуулагч Д.Баттулга, эмч, цанын тослогч нар ажилласан. Монголын цанын багийн тослогчоор швейцарь хүн ажилласан гэдгийг онцлох нь зүйтэй.

Цанын тосолгоо нь тамирчдын амжилт, үзүүлэлтэд нэн чухал ач холбогдолтой. Тамирчны цана болон газар дээрх цасны хооронд гол ажлыг тослогчид гүйцэтгэнэ. Тэдний үүрэг бол цанын тосыг сайн түрхэж, тамирчдад таатай уралдах нөхцлийг бүрэлдүүлэх.

Гүйлтийн цанын төрөлд Норвеги, Швед, Финланд, Франц гэсэн Альпийн нурууны салбар уулс түшиглэсэн бэлтгэлийн баазтай улс, орнууд сайн аж. Гэхдээ монголчууд ийм баазтай болох гэж багагүй хугацаа шаардана.

Норвегийн Йоханнес Клебо өнөөдрийн/2026.02.14/ байдлаар гурван алтан медаль хүртээд байна. Түүнийг зарим хүмүүс зургаан алтан медаль буюу бүх зай төрөлд түрүүлнэ гэж хүлээж буй.

Ямартай ч Тезеро дахь монголчуудын аялал өндөрлөлөө. Гэхдээ Норвегийн Клебо гэх цагийг эзэлсэн шилдэг тамирчны гэрч боллоо.

Өвлийн олимп: Клебогийн гайхамшиг ба монголчуудын бахархал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн