МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар М.Батбаяр сонгогдов

Монголын Зохиолчдын Эвлэл/МЗЭ/-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт болж, орчуулагч, яруу найрагч М.Батбаяр сонгогджээ. Нийт есөн хүн өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг авчээ.  Ингэснээр тэрбээр МЗЭ-ийг ирэх дөрвөн жилд удирдахаар болсон байна.

Уншигчид түүнийг Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номыг орчуулснаар нь илүүтэй таних болов уу. Чи Зи Жианы “Цасан хөшиг” өгүүллэгийн түүвэр, зохиолч Инь Шүэ Юүний “Авга ах” тууж зэрэг арав гаруй бүтээл орчуулсан байдаг. Мөн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжгийн зохиолыг бичиж “Орфэй” театр найруулагч М.Батболд найруулан тавьж байжээ.

“Пагмадулам”  уран сайхны зохиолыг хамтран бичсэн аж. Шүлгүүд нь Хятад, Япон, Испани, Англи хэлнээ орчуулагдаж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн