ӨНӨӨДӨР: Ардчиллын Дархлаа: Хууль дээдлэх ёс ба Ардчилал” бүс нутгийн хурал болно

Өнөөдөр болох үйл явдал

-Өнөөдөр Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна-

09:00 цагт: УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт: Ардчиллын Дархлаа: Хууль дээдлэх ёс ба Ардчилал” бүс нутгийн хурал Гадаад харилцааны яаманд болно.

10:00 цагт: Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үйл ажиллагааны нээлт Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд болно.

 

Үзэсгэлэн:

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна. 

-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

Орон нутагт:

Сэлэнгэ: “Хавдрын эсрэг үндэсний аян-2026” үргэлжилж байна.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.


Хилийн чанадад:

ОХУ: ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улан-Үд хотод XVI олон улсын буриадын үндэстний “Алтаргана-2026” наадам эхэлнэ.

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн