Засгийн газрын ээлжит хуралдаанд “Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх хүрээнд хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний үр дүнгийн талаар Сангийн сайд 3.Мэндсайхан танилцууллаа.
Тэрбээр, “Хэлэлцээний эхний шатанд талууд зээлийн хүүг бууруулах талаар зарчмын тохиролцоонд хүрч, уг тохиролцоог протоколоор баталгаажуулсан. Хөрөнгө оруулагч талтай албан ёсны хэлэлцээг 2025 оны аравдугаар сард эхлүүлж, энэ хугацаанд Рио Тинтотой нийт таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд амжилттай хүрлээ.
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ.
Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо” гэв.