Ford: AI бүтэлгүйтсэн тул инженерүүдээ эргэн ажилд авав

“Ford” компанийн үйлдвэрлэлдээ хиймэл оюун ухаан ашиглах хүчин чармайлт бүтэлгүйтсэн тул инженерүүдээ эргэн ажилд авчээ. Тус компани технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхахын тулд чанарын хяналт зэрэг үйл ажиллагааныхаа зарим хэсэгт хиймэл оюун ухааныг нэвтрүүлээд байсан. Гэвч автоматжуулсан системийн ур чадвар хангалтгүй байсан тул 300 гаруй хуучин ажилтнаа эргэн ажилд авчээ.

Энэ талаар техник хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Пүүн хэлэхдээ “Хиймэл оюун ухаан бол гайхалтай хэрэгсэл. Гэвч хиймэл оюун ухаан өөрийг нь сургахад ашигласан мэдээллээс илүү сайн байж чадахгүй. Бид өнгөрсөн он жилүүдэд олон олон бүтээгдэхүүний мөчлөгийн туршид бидэнтэй хамт байсан хамгийн мэдлэгтэй инженерүүдийнхээ туршлагыг төдийлөн анхаардаггүй байж” гэжээ.

“Ford”-ийн гүйцэтгэх захирал Жим Фарли өнгөрсөн оны зургадугаар сард “Хиймэл оюун ухаан олон цагаан захтныг ажлын байргүй болгоно” гэж хэлж байв. Мөн тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Кумар Галхотра “Компани үйлдвэрлэлийн бүх системдээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлж байна” гэж мэдэгдсэн билээ.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд “Ford” компани үйлдвэрүүддээ хиймэл оюун ухаант 900 камер суурилуулсан. Эдгээр нь чанарын асуудлыг үүссэн даруйд нь илрүүлж, нийлүүлэлтийн доголдлыг багасгах учиртай юм. Гэвч хиймэл оюун ухаанд суурилсан чанарын хяналтын систем хүлээсэн үр дүнд хүрээгүй гэдгийг техник хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Чарльз Пүүн хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн