ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 30 /TASS/. АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод болсон хөл бөмбөгийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шөвгийн 32-ын шатанд Бразилын шигшээ баг Японы багийг 2:1-ийн харьцаагаар хожиж, дараагийн шатанд шалгарлаа.
Бразилын багийн гоолыг Каземиро (56 дахь минутад), Габриэл Мартинелли (90+6 дахь минутад) нар хийсэн бол, Японы багийн гоолыг Кайшү Сано (20 дахь минутад) оруулжээ.
Шөвгийн 16-ын шатанд Бразилын шигшээ баг Норвеги, Кот-д’Ивуарын багуудын хожсонтой нь тоглоно.