Элчин сайд Д.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

, 2026 оны зургаадугаар сарын 30Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баттөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлитэд Итгэмжлэх жуух бичгээ  энэ сарын 26-нд өргөн барив.

Элчин сайд Д.Баттөр Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр болон Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаанаар хоёр талын хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгохын төлөө холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Тонглүн Сисүлит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Д.Баттөрд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, ажлын амжилт хүсэв гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн