ӨНӨӨДӨР: Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45 дугаар хуралдаан эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдал


09:00 цагт: Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45 дугаар хуралдаан ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.

09:00 цагт: Волейболын насанд хүрэгчдийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ.  

10:00 цагт: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестивал”-ын шилдгүүд тодорно.

10:00 цагт: Гачууртын “Монгол шилтгээн”-д “Хуур” хөгжмийн наадам эхэлнэ.

15:00 цагт: “FIBA 3×3 Women series” тэмцээн хасагдах шатны тоглолтоор үргэлжилнэ.  

Үзэсгэлэн:

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал” дата өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн “Блю Мон”-д эхэлнэ.


Орон нутагт:

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хөвсгөл: Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн их цэвэрлэгээний аян үргэлжилж байна.

Өвөрхангай: Олон улсын хэт бартаат замын авто спортын “РФС Монголия” уралдаан болж байна.


Хилийн чанадад:

Хятад: Чиндао хотод жүдо бөхийн гранпри ангиллын тэмцээн эхэлнэ.

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс: Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Гүрж: Гүржийн Батуми хотод өсвөрийн шатарчдын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Монголоос 18 шатарчин оролцож байгаа юм.

Итали: Италийн Монтесильвано хотод 14, 16, 18 насны ангиллын өсвөрийн шатарчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 8 тамирчин өрсөлдөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн