Гал унтраах техник спортын эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн байлдааны тархалтын төрлөөр өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын эрэгтэй 29, эмэгтэй 2 багийн 340 орчим алба хаагч оролцож, мэргэжлийн чадвараа сорьсон юм.

Ташрамд сонирхуулахад,Байлдааны тархалтын төрөлд Монгол Улсын шигшээ багийн тамирчид 2017 оны дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс 27:08 секундын амжилтаар улсын дээд амжилтыг тогтоож, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
