Златко Далич: Модрич 40 насандаа гайхалтай тоглолоо

Энэ удаагийн дэлхийн аварга Месси, Роналдо, Неймар зэрэг оддын сүүлийнх гэдгээрээ онцлог буй. Хорватын шигшээ багийн домог Лука Модрич ч сүүлийн бүжгээ бүжиж байна. Гэхдээ түүний багтаа үзүүлж буй нөлөө, талбай дээрх үр дүн нь Модричийг ахмад тоглогч гэхээргүй харагдуулна.

Орон нутгийн цагаар өчигдөр/2026.06.23/ Хорватын шигшээ баг Панамыг хожиж, дараагийн шатанд шалгарахад нэг алхам ойртов. Одоо тэд хэсгийн сүүлийн тоглолтдоо Ганыг хожих эсвэл тэнцэхэд л хангалттай.

Златко Далич: Модрич 40 насандаа гайхалтай тоглолоо

Панамыг хожсоны дараа Хорватын ахлах дасгалжуулагч Златко Далич ярихдаа “Эсрэг багтаа баяр хүргэе. Тэд өнөөдөр сайн тоглож, биднийг хүнд байдалд орууллаа. Үнэндээ тэднийг ийм хэцүү байна гэж төсөөлсөнгүй. Гурван оноо хэрэгтэй гэсэн дарамтаасаа болоод бид хараахан сайн тоглолтоо гаргаагүй л байна. Лукагийн шигшээ багийнхаа төлөөх 200 дахь тоглолтод ялалт байгуулсандаа баяртай байна. Тэр 40 насандаа өнөөдөр гайхалтай тоглолоо. Түүнийг шигшээ багт байгаад баяртай байна” гэсэн юм.

Лука Модрич Хорватын төлөө дэлхийн аваргад 21 тоглолтод оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Түүний анхны тоглолт нь 2006 онд Германы эсрэг тохиож байв. Түүнээс хойш Модрич дэлхийн хөлбөмбөгийн ховор эрдэнэ болсон билээ.

Златко Далич: Модрич 40 насандаа гайхалтай тоглолоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн