Баруун аймгуудын зарим газар, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно

, 2026 оны зургаадугаар сарын 23Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14+19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27+32 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өчигдөр өдрөөсөө 4 градусаар дулаарч +16+18 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн