АНУ, Ираны хэлэлцээ 2 дахь өдрөө үргэлжилж байна

АНУ, Ираны хэлэлцээ Швейцарьт хоёр дахь өдрөө /2026.06.22/ үргэлжилж байна. Хэлэлцээний эхний өдөр бартаа саадтай болсон ч ахиц дэвшил гарсан гэж зуучлагч талууд болох Катар, Пакистаны төлөөлөгчид мэдэгджээ.

Бартаа саадын тухайд хэлэлцээний эхний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп иранчуудыг доромжилсон өнгө аястай мэдэгдлүүдийг ар араас нь хийсэн. Тодруулбал, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян уран баяжуулах эрхээсээ хэзээ ч ухрахгүй гэж амласны хариуд Трамп “Пезешкян юу ярьж байгаагаа анхаармаар юм” гэж хэлээд зогсохгүй Тегеранд дахин хүчтэй цохилт өгнө гэж сүрдүүлжээ.

Үүнээс болж Ираны төлөөлөгчид өрөөг орхин гарч, хэлэлцээ түр завсарлахаас өөр аргагүйд хүрснийг Ираны төрийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Харин орой нь Ираны хэлэлцээчид эргэн үйл ажиллагаанд нэгдсэнийг АНУ-ын дипломатч мэдэгджээ.

Харин ахиц дэвшлийн тухайд Иран, АНУ хоёр Ливаны асуудлыг зохицуулах, Ормузын хоолойг нээлттэй хэвээр байлгах хамтарсан холбоо маягийн зүйл байгуулахаар тохирсон байна. Пакистан, Катар хоёрын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар өндөр түвшний хэлэлцээ дууссан бөгөөд техникийн түвшний яриа хэлэлцээ хэдэн өдөр үргэлжлэх аж.

ЭХ СУРВАЛЖ: AP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн