АНУ-ын 10 байгууллагыг экспортын хяналтын жагсаалтад оруулжээ

БЭЭЖИН, 2026 оны зургаадугаар сарын 22 /TASS/. АНУ-ын 10 байгууллагыг экспортын хяналтын жагсаалтдаа оруулж, давхар зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон тухай БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ.

Тус яамнаас тодруулснаар, Хятадын экспортлогчдод эдгээр байгууллагад давхар зориулалттай бараа нийлүүлэхийг хоригложээ. Мөн аливаа улс орон, бүс нутгийн байгуулага болон хувь хүмүүст Хятадаас гаралтай давхар зориулалттай бүтээгдэхүүнийг дамжуулан өгөх, нийлүүлэхийг хориглосон байна.

Түүнчлэн нэгэнт эхэлсэн байгаа экспортын үйл ажиллагааг нэн даруй зогсоох ёстой аж. Харин онцгой тохиолдолд зайлшгүй экспортлох шаардлага гарвал операторууд БНХАУ-ын Худалдааны яамнаас зөвшөөрөл хүсэх ёстой. Энэхүү шийдвэрийг Хятадын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, түүнчлэн үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай олон улсын үүргээ биелүүлэх зорилгоор гаргасан байна. Уг шийдвэр нийтлэгдсэн мөчөөсөө хүчин төгөлдөр болжээ.

Хятадын эрх баригчид мөн төрийн худалдан авалтын хүрээнд АНУ-ын 46 компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хоригложээ. Уг хориг нь зөвхөн эдгээр компанийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд Хятад дахь АНУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хамаарахгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн