Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX их хурал өнөөдөр болж байна.
Хурлаар МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа. Тиймээс шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг сонгох юм.
Энэ удаагийн их хурлаар ерөнхийлөгчид Л.Нинжжамц, Э.Дагиймаа, З.Боргилмаа нар нэрээ дэвшүүлжээ. Хурлаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хурлын үндсэн илтгэлийг тавих бол Хяналтын зөвлөлийн дарга С.Алтанцэцэг тайлангаа тайлагнана.