Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 4 дэх жилдээ болж буй Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Тэмцээний сүүлийн буюу гурав дахь эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм. Манай улсаас дээрх таван жинд гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, Д.Номинзул тэргүүтэй 20 бөх барилдана.

Тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар Япон 6 алт, 2 мөнгөн медальтай хүснэгтийг тэргүүлж байгаа бол зохион байгуулагч Монгол Улс нэг алт, хоёр хүрэлтэй удаалж байгаа юм.

Азербайжан болон Солонгос нэг алт, нэг хүрэлтэй, ОХУ нэг мөнгө, хоёр хүрэл медальтай эхний таван байрт жагсаж байна.

Улаанбаатарын "Их дуулга" тэмцээн өнөөдөр өндөрлөнө

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн