“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд 58 орны 454 тамирчин оролцож байна

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээн болох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээн Степпе Аренад энэ сарын 19-21-нд болж байна.

Өнөөдөр болсон тэмцээний нээлтэд Олон улсын жүдо бөхийн холбооны Санхүү эрхэлсэн дарга Насир Аль-Тамими, Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нарын хүндэт зочид оролцож, үг хэллээ.

Тус тэмцээнд 58 орны 454 тамирчин оролцож байна.

 Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттай хүлээн авч байв. Харин 2022 оноос хойш жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн Улаанбаатар Их дуулга тэмцээнээс манай улсын баг, тамирчид 3 алт, 1 мөнгө, 7 хүрэл, нийт 11 медаль хүртсэн. Харин 2023 онд Монголын бөхчүүд 2 алт, 4 хүрэл, нийт 6 медаль, 2022 онд 2 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 11 медальтай оролцсон билээ.

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээнд 58 орны 454 тамирчин оролцож байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн