Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгох нээлтийн тэмоцээн  болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга”-д ын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тэрбээр Хятадын Сун Жиахао, Солонгосын И Харим, Азербайжаны Ахмад Юсифов нарыг хэлж хэсгийн аварга болсон. Улмаар хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Рюүжү Нагаямад ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга, Гүржийн Жиоржи Сардалавшилиг вазаригаар ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд “Их дуулга”-аас гурав дахь медалиа гардаж байна.

Энэ жинд Азербайжаны залуу од Балабай Агаев түрүүлж, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаяма мөнгө, Израйлын Ижак Ашпиз хүрэл медалийн эзэн боллоо. Балабай Агаев “Их дуулга”-ын зургаа дахь алтан медалиа Улаанбаатараас авч байгаа нь энэ.

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн