Данни: Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхийг зорьдог

Зуны налгар өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нарны дулаан ээн, хүүхдүүд хөгжилдөн инээлдэж, гэр бүлүүд амарч суух энэ газарт хүмүүсийн анхаарлыг татах нэгэн сонин дүр байв. Түүнийг тойрон хүүхдүүд цуглаж, сониучирхан асуулт асууж, зарим нь түүний хийсэн зүйлсийг барьж үзэн гайхаж байлаа. Тэр бол Испани улсын иргэн Данни.

Анх харахад түүний дэлгэсэн зүйлс энгийн үзэсгэлэн мэт санагдана. Гэвч ойртож харвал картон хайрцаг, өнгийн цаас, хуванцар сав  зэрэг хаягдал материалаар хийсэн өвөрмөц тоглоомууд байв. Хаа сайгүй л байдаг энгийн зүйлсийг ашиглан тэрбээр хүүхдүүдийн төсөөллийг хөгжүүлэх сонирхолтой бүтээл урлажээ.

Түүний бүтээлүүдийн дунд жижиг театр, хөдөлгөөнт зурагтай ном, гараар эргүүлдэг үзүүлэн, элсэн цаг зэрэг олон зүйл бий. Эдгээр нь хүүхдүүдийн сонирхлыг татаж, өөрсдөө оролдож хийх, бодож сэтгэх хүслийг нь төрүүлдэг. “Хүүхдүүд гар утаснаасаа жаахан ч гэсэн холдоосой гэж би хүсдэг” хэмээн Данни инээмсэглэн ярих ажээ.

Орчин үеийн хүүхдүүдийн бага нас ихэвчлэн дэлгэцийн цаана өнгөрч байгаад тэр эмзэглэдэг аж. Тиймээс чөлөөт цагаараа энд ирж, өөрийн хийсэн тоглоомоор хүүхдүүдтэй хамт тоглож, тэдэнд зааж өгдөг байна. Зарим хүүхэд эхэндээ утсаа оролдон зогсож байснаа удалгүй тоглоомд шимтэн, найзуудтайгаа хамт инээлдэн суух нь түүний хамгийн том баяр болдог гэнэ.

Данни: Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхийг зорьдог

Данни багш мэргэжилтэй ч багаасаа театр, циркийн урлагт дуртай байжээ. Тэр зөвхөн үзэхээс илүү өөрөө хийж, бүтээх дуртай байсан гэнэ. Сонирхолтой нь тэр энэ санаагаа ердөө зургаан сарын өмнө олжээ. Эхэндээ цөөн хэдэн зүйл туршиж хийсэн ч хүүхдүүдийн хариу үйлдлийг хараад улам их сонирхох болсон байна. Тоглоом хийхэд их зардал шаардахгүй, заримыг нь хэдхэн минутын дотор л хийдэг аж.

Хүмүүс түүнийг тоглоом зарж байна гэж андуурдаг ч тэр бүх зүйлийг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхдүүдэд хэрхэн хийхийг нь зааж өгдөг. Зарим эцэг эхчүүд хүртэл хүүхдүүдтэйгээ хамт сууж сурч эхэлсэн нь түүний хувьд хамгийн сайхан зүйл юм.

Данни Монголд ирээд гурван жил орчим болжээ. Одоогоор Англи хэлний сургалтын төвд багшилдаг юм байна. Энэ хугацаанд тэр хэл, соёлыг нь сурахаас гадна монгол ахуй, уламжлалд их татагдсан байна. Монголын шагай, алаг мэлхий зэрэг тоглоом түүнд их сонирхолтой санагддаг аж. “Монголчууд хүүхдийг хөгжөөхөөс гадна ухаан суулгах тоглоом олон байдаг нь гайхалтай” гэж тэрбээр хэлж байлаа.

Түүний хамгийн дуртай монгол хоол бол цуйван. Монгол орны өргөн уудам нутаг, найрсаг хүмүүс, уламжлал нь түүнийг улам их татдаг болжээ.

Одоогоор Данни Улаанбаатарын хүүхдүүдтэй уулзаж байгаа ч цаашдын мөрөөдөл нь илүү том. Тэр ойрын жилүүдэд Монголын бүх сумдаар явж, алслагдсан нутгийн хүүхдүүдэд хүрч ажиллахыг хүсдэг. Хаягдал материалаар тоглоом хийхийг зааж, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм байна. Тиймээс 3,5 жилийн хугацаанд энэхүү мөрөөдлөө биелүүлэх зорилго тавьжээ. Мөн өөртэй нь хамтрах хүсэлтэй хүмүүст ч нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.

Түүний бодлоор хүүхэд бүрт үнэтэй тоглоом хэрэггүй. Харин төсөөлөх чадвар, бүтээх хүсэл байхад хангалттай. Энгийн нэг цаас, хуванцар сав ч хүүхдийн гарт гайхалтай зүйл болж хувирч чадна гэж боддогоо бидэнд хуваалцлаа.

Бид түүнтэй ярилцах цөөн хоромд эргэн тойронд цуглах хүүхдүүд нэмэгдсээр байлаа. Тэдний нүдэнд гайхшрал, баяр хөөр тодорч байсан нь түүний хийж буй зүйлийн үнэ цэнийг харуулна. Магадгүй өнөөдрийн энэ жижиг булангаас ирээдүйн зохион бүтээгч, зураач, жүжигчин эсвэл инженерүүд төрөн гарч ч мэднэ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн