Иргэдийн санал санаачилгыг авах E-Zasag платформыг хэрэглээнд нэвтрүүллээ

E-Zasag платформ ашиглалтад орлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Тус платформд мэдээ мэдээллийг ил тод байршуулна. Иргэдийн санал 20 мянга хүрвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэхдээ иргэдийн санал авах, хэлэлцүүлэх ажлыг Засгийн газрын цахим систем e-zasag.mn-ээр дамжуулан зохион байгуулах, байгууллагын вэб сайтдаа e-zasag.mn цэс үүсгэж, системийг холбох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, агентлагийн дарга нарт даалгалаа.

Энэхүү систем нь иргэдийн санал, хүсэлт, санаачилгыг цахимаар хүлээн авах, нийтийн хэлэлцүүлэг, санал асуулгыг ил тод зохион байгуулах, иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргах, төр, иргэн, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн саналын хэрэгжилт, шийдвэрлэлтийн явцыг нээлттэй мэдээлэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн