Кёльн Мэйжорын плей-оффд өрсөлдөх багууд тодорч байна. Сүүлийн гурван эрхийн төлөө зургаан баг өнөөдөр/2026.06.15/ тоглоно. Өчигдөр “Monte”-г хожсон “The MongolZ” баг хоёрдугаар шатны сүүлийн тоглолтоо Өмнөд Америкийн “9z” багийн эсрэг хийнэ.
Ерөнхийдөө үлдсэн багуудаас хамгийн “сураггүй” өрсөлдөгч нь гэж ойлгож болох ч дутуу үнэлж болохгүй. “9z” баг энэ шатанд “PARIVISION” болон “Vitality”-г хожсон. Мөн “Spirit”-ийг илүүрхэж байсан ч хармаалсан хожлоо алдчихсан. Ийм л сайн баг өнөөдөр 20:00 цагаас “The MongolZ”-той тулна. Хоёр баг өмнө нь 2024 онд учраа таарахад Монголын баг 2-0 гэсэн харьцаатай хожсон түүхтэй.
Хоёр багийн хожсон нь плей-оффд шалгарч, хожигдсон нь нутаг буцна.
Гуравдугаар шатны учраанууд:
- 9z 20:00 The MongolZ
- BetBoom 22:30 FUT
- Natus Vincere 01:00 G2
Одоогоор “FURIA”, “Spirit”, “Falcons”, “Aurora”, “Vitality” зэрэг багууд плей-оффын эрхээ авчээ.