Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 14 /TASS/. Америкийн алдартай блогчин MrBeast YouTube платформд 500 сая дагагчтай анхны контент бүтээгч болжээ.

MrBeast буюу жинхэнэ нэр нь Жэймс Стивен Дональдсон бол өртөг ихтэй сонирхолтой үзүүлбэр, өвөрмөц туршилт бүхий бичлэгүүд хийдэг төрлийг “YouTube”-д анхлан санаачлагчдын нэгд тооцогддог. 

Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ

Түүний суваг 2024 оны долоодугаар сард 300 сая дагагчийн босгыг давснаар “YouTube”-ийн түүхэнд ийм амжилтад хүрсэн анхны хүн болсон юм.

Тэрбээр 13 настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд янз бүрийн сорилтууд, реалити-шоу, буяны үйлсийн бичлэгүүдээрээ дэлхий даяар алдаршжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн