БНХАУ-ын Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.  

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань, ГХЯ-ны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-нд айлчлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн