ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн зүг, мөрөө хаашаа гаргах суудлын заслаа хийлгэх талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохионо. Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт дурдсанаар модон могой жилийн өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гаригт тохиож байгаа юм.

ХИЙ СУУДАЛ 

  • Эр: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019
  • Эм: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021

Зүг, мөр: Зүүн зүгт гараад зүүн урдаас ирнэ

Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

ГАЛ СУУДАЛ

  • Эр: 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018 2026
  • Эм: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022

Зүг, мөр: Зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа

Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

ШОРОО СУУДАЛ

  • Эр: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025
  • Эм: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023

Зүг, мөр: Баруун зүгт гараад баруун урдаас ирнэ

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа

Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

МОД СУУДАЛ

  • Эр: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020
  • Эм: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020

Зүг, мөр: Хойш гараад зүүн зүгээс ирнэ

Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

ТӨМӨР СУУДАЛ

  • Эр: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024
  • Эм: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024

Зүг, мөр: Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ

Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

УУЛ СУУДАЛ

  • Эр: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021
  • Эм: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019

Зүг, мөр: Баруун хойш гараад зүүн хойноос ирнэ

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

УС СУУДАЛ 

  • Эр: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022
  • Эм: 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018 2026

Зүг, мөр: Зүүн зүгт гараад хойноос ирнэ

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа

Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

ОГТОРГУЙ СУУДАЛ

  • Эр: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023
  • Эм: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025

Зүг, мөр: Зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа

Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна

ТАНИЛЦ: Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн