Гамшиг тохиолдох үед шаардлагатай хөрөнгийг урьдчилан бэлтгэх тогтолцоог сайжруулах ажилд олон улсын байгууллага дэмжлэг үзүүлж байна.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн үнэлгээний төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын агуулга

Уулзалтаар Улсын онцгой комиссын чиг үүрэг, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын уялдаа, шийдвэр гаргах механизмыг танилцуулсан.

Талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын санхүүжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал солилцлоо.

Гамшгийн эрсдэлийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцлээ

Үнэлгээ ба хамтын ажиллагаа

Азийн хөгжлийн банкны баг Монгол Улсын гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоонд үнэлгээ хийх ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзаж, мэдээлэлтэй танилцаж байгаагаа энэ үеэр онцолсон.

Цаашид гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, эрсдэлийг урьдчилан тооцоолох, санхүүгийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг талууд ярилцлаа.

Холбоотой мэдээ: Гамшгийн дараах сэргээн босголтын бэлэн байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн тухай.

Гамшгийн эрсдэлийн санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцлээ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх