Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуульд ерөнхий сайд Санаэ Такаичигийн Либерал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулаад байна. “NHK”-д мэдээлснээр, Либерал ардчилсан нам 465 гишүүнтэй доод танхимд 316 суудал авч, байр сууриа бэхжүүлжээ. Харин Японы инновацийн нам эвслийн хувьд бүтнээр нь авч үзвэл 352 суудал авсан.
Тэгвэл Такаичигийн ялалт Хятад, Японы харилцаанд шинэ эрсдэл үүсгэж байгаа тухай мэргэжилтний байр суурийг Бээжингийн “The Global Times” хэвлэл эш татан мэдээлжээ.
Тус мэргэжилтний хэлснээр хоёр улсын сөргөлдөөнт харилцаа сонгуулийн дараа улам тодорч, хүнд сорилт учруулж магадгүй. Мөн ерөнхий сайд Санаэ Такаичи түүхэн асуудал, газар нутгийн маргаан, эдийн засгийн аюулгүй байдлын асуудалтай холбоотойгоор өдөөн хатгасан шинж чанартай үйлдлүүд гаргаж магадгүй аж. Хятад улс Японы радикал дахин цэрэгжүүлэх оролдлогыг эрс зогсоох ёстой гэж үзэж буйгаа тус мэргэжилтэн мөн илэрхийлжээ.