Ши Жиньпиний хянаж чадахгүй ч алдах эрхгүй хөрш

Хятадын дарга Ши Жиньпин энэ он гарсаар эх орондоо тасралтгүй олон улсын удирдагчдыг хүлээн авсны эцэст анх удаа хилийн дээс давсан нь Хойд Солонгос байлаа. Тэрбээр зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд Хойд Солонгост айлчилж байна.

Хойд Солонгос бол Хятадын хувьд хянаж чадахгүй ч алдах эрхгүй хөрш юм. Хоёр улс өөрсдийгөө цусаар бэхжсэн харилцаатай гэж тодорхойлдог бөгөөд энэ нь цаагуураа Солонгосын дайныг хэлж буй хэрэг.

Гэвч сүүлийн жилүүдэд үл итгэлцэл хоёр орны харилцаанд сэв суулгасан. Иймд Хятад улс стратегийн хувьд тун чухал боловч туйлын урьдчилан таамаглах аргагүй түншдээ дахин нөлөөлөхийг оролдож байна. Хятад улс хил орчмын тогтвортой байдал болон Пёньян дахь нөлөөгөө хадгалахыг хүсдэг ч нөгөө талаасаа Хойд Солонгосын цөмийн амбицаас үүдэлтэй асуудалд хутгалдахыг хүсэхгүй байна.

Эндээс харвал Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалыг нөхөрлөл гэхээс илүү нөлөөгөө хадгалах, ашиглахад төвлөрч байгаа гэж ойлгоход болохоор.

Өмнөд Солонгосын ажиглагчид Ши Жиньпинийг Хойд Солонгос болон АНУ-ын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр оролдож магадгүй гэж таамаглаж байна. Гэвч ачир дээрээ Ши Жиньпин өөр зорилготой байх магадлалтай. Барууны дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, Хойд Солонгос, ОХУ хоёрын харилцаа улам ойртож байгаад Хятад урьд урдаас илүүтэй түгших болжээ. Ши Жиньпин ердөө өнгөрсөн долоо хоногт Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Энэ удаад тэр Хойд Солонгост ирсэн нь Ким Жон Уныг хяналтдаа байлгахыг хүсч буйг илэрхийлж байж ч болох юм.

ХӨНДИЙРСӨН ХАРИЛЦАА СЭРГЭЖ ЭХЭЛСЭН НЬ 

Хятад, Хойд Солонгосын харилцаа ил тод мэдрэгдэхгүй ч гэлээ төдийлөн халуун дотно байгаагүй нь үнэн. Тэд 2024 оны аравдугаар сард дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо бараг л тэмдэглээгүй. Тухайн үед олон нийтэд чиглэсэн мэдэгдлүүд нь ч даруухан байсан. Түүнчлэн Хойд Солонгос улс байгуулагдсаны баярын ойн арга хэмжээнд Хятадын Элчин сайд оролцоогүй. Үндсэндээ хоёр улсын хооронд тухайн жилийн турш өндөр түвшний айлчлал, солилцоо огт хийгдээгүй.

Энэ нь Хойд Солонгос, ОХУ хоёрын улам улам дотносож буй харилцаанаас эрс ялгаатай байв. Тэдний ойр дотно харилцаа Бээжинг түгшээсэн нь лавтай.

Кремль 2022 онд Украинд халдан довтолсноос хойш Хойд Солонгос улс Оростой цэргийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн билээ. Улмаар Путин 2024 онд Пёньянд айлчлах үеэр талууд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулснаар энэ хамтын ажиллагаа оргилдоо хүрсэн. Украин дахь дайнд Хойд Солонгосын 2300 орчим цэрэг амиа алдсан гэх тооцооллыг “BBC” гаргажээ. Түүнчлэн Хойд Солонгосоос Оросын дайны хүчин чармайлтад зориулан сум, зэвсэглэл нийлүүлж, хариуд нь газрын тос болон бусад тусламжийг авч буй.

ОХУ, Хойд Солонгосын энэ харилцаа АНУ болон түүний холбоотнуудыг ч, Хятадыг ч түгшээж байгаа юм. Ялангуяа Хятад улс энэ цаг мөчид өөрсдийнх нь ашиг сонирхол аль түвшинд явааг баталгаажуулахыг хүсч байна. Өөртөө илүү итгэлтэй, Хятадаас бага хамааралтай Ким Жон Уныг тэд хүсэхгүй байна.

Иймд Хятад улс Хойд Солонгостой харилцаагаа сэргээхийг зорьж буй. Ши Жиньпин энэхүү хүчин чармайлт дор өнгөрсөн оны сүүлээр Бээжингийн цэргийн параддаа Ким Жон Уныг уриад зогсохгүй Путин тэр гурав мөр зэрэгцэн зогссон нь онцгойлон ялгарч байсан юм. Энэ нь Ши Жиньпин, Ким Жон Ун нарын зургаан жилийн дараах анхны албан ёсны дээд хэмжээний уулзалт байв. Ши Жиньпин энэ үеэр Хятад, Хойд Солонгос хоёрыг хамтын хувь заяагаар холбогдсон сайн хөршүүд, сайн найзууд, сайн нөхөд гэж нэрлэн, стратегийн уялдаа холбоогоо улам бэхжүүлэхийг уриалсан.

Үүний зэрэгцээ Хятад улс олон нийтэд мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаар бараг дурдахгүй байгаа нь анхаарал татна. Хятад улс цөмийн хөтөлбөрийг дэмжихгүй ч гэлээ асуудалтай шууд нүүр тулахаас зайлсхийж байна.

Хэрвээ Хятад цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн хатуу байр суурь баримталбал энэ нь Хойд Солонгосыг Путины тэвэр лүү улам бүр түлхсэн явдал болно гэж ажиглагчид, шинжээчид үзэж байна.

ПРАГМАТИК ТҮНШ

Нөгөөтэйгүүр Ким Жон Ун ч хамгийн том тусламжийн эх үүсвэрээ өөрөөсөө холдуулж чадахгүй болов уу. Хятадын Хойд Солонгос руу чиглэсэн экспортын хэмжээ өнгөрсөн онд ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн Бээжин, Пёньяны хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ энэ оны эхээр зургаан жилийн завсардалтын дараа дахин эхэлсэн. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь мөн л Пёньяныг нөлөөлөлдөө эргүүлэн багтаах гэсэн Бээжингийн тооцоотой алхам.

Ким Жон Уны хувьд эдгээр нь прагматик сонголт. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын хувьд Хятадтай нөхөрлөх нь ашиг сонирхолд тулгуурласан бодит тооцоотой сонголт.

Учир нь Украин дахь дайн дуусчихвал Орост Умардын дэмжлэг тэгтлээ хэрэгтэй байхаа больж магадгүй юм. Мөн олон улсаас тусгаарлагдсан Путинээс ялгаатай нь Ши Жиньпин дэлхийн удирдагчдыг Бээжинд хүлээн авсаар байна. Тиймээс Ким Жон Ун Оросыг суларч болзошгүй түнш гэж үзэн, хэт хамааралтай байхгүйг хичээж байна.

Гэхдээ Ким Жон Ун эрх мэдлийг өвлөн авахдаа эцгээсээ өөр тэргүүлэх чиглэлтэй байсан гэдгийг энд сануулъя. Ким Жон Ил Хятадад олон удаа айлчилж, Бээжингийн дэмжлэгт түшиглэдэг байсан. Харин Ким Жон Ун эрх мэдлийг гартаа авсан эхний зургаан жилийн хугацаандаа ойролцоогоор 90 баллистик пуужингийн туршилт болон дөрвөн цөмийн туршилтыг удирдсан нь өмнөх удирдагчдынхаас хол давсан үзүүлэлт болсон юм. Энэ нь ч Хятадыг түгшээсэн.

Дараа нь Ким Жон Ун авга ах Жан Сон Тэкийгээ цаазалсан нь хоёр улсын харилцааны ан цавыг улам гүнзгийрүүлжээ. Жан Сон Тэк нь Хятадтай сайн харилцаатай, Умард Солонгосын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсан юм.

Ши Жиньпин үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, 2014 онд Кимтэй уулзахаасаа өмнө Өмнөд Солонгост айлчилсан байдаг. Энэ нь Хойд Солонгосыг дорд үзсэнтэй адил үйлдэл гэж ажиглагчид дүгнэсэн юм. Хойд Солонгос ч бас хариуг нь барьж, Хятадыг урвагч, бидний дайсан гэж нэрлэж байлаа.

Хоёр улсын харилцаа аажмаар эерч эхэлсэн үе нь 2018 он. Ким Жон Ун тухайн онд хуягт галт тэргээрээ Бээжинг зорьсон нь түүний анхны гадаад айлчлал байлаа.

Үүнээс хойш Ким Жон Ун АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзсан ч үргэлж Хятадтай зөвлөлдсөний дараа үйлдэл хийдэг болжээ. Энэ нь Хойд Солонгос улс Хятадын дэмжлэггүйгээр аливаа хэлэлцээ хийхгүй гэсэн тодорхой нэгэн санааг илэрхийлэх юм.

Харин өнөөдөр Хойд Солонгос улс Хятадын хувьд хамгаалалтын жийргэвч ч, ачаа дарамт ч болж байна. Хойд Солонгос улс АНУ-ын цэргийг Хятадын хилээс хол байлгадаг ч гэлээ зэвсгийн туршилтууд нь бүс нутгийг тогтворгүй болгодог. Тэгвэл Ким Жон Уны хувьд Хятадын хамгаалалт хэрэгтэй ч хяналт нь хэрэггүй. Хоёр тал өнөөдөр ч бие биедээ бүрэн итгэхгүй хэвээр. Гэвч тэд одоохондоо нэг нэгийгээ хэрэгтэй түнш гэж үзэж, харилцаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.

Ши Жиньпиний хянаж чадахгүй ч алдах эрхгүй хөрш

On June 8 local time, Xi Jinping, General Secretary of the Central Committee of the Communist Party of China and State President, attended a grand welcoming ceremony held by Kim Jong Un, General Secretary of the Workers' Party of Korea and President of the State Affairs of the Democratic People's Republic of Korea, at Kim Il Sung Square in Pyongyang. 08JUN26 Photo: Xinhua

Ши Жиньпиний хянаж чадахгүй ч алдах эрхгүй хөрш

At noon on June 8, Xi Jinping, General Secretary of the Central Committee of the Communist Party of China and State President, arrived in Pyongyang by special plane, beginning a state visit to the Democratic People's Republic of Korea (DPRK). DPRK citizens spontaneously gathered on both sides of the streets, waving to welcome Xi's arrival. People from all walks of life and children in Pyongyang, dressed in festive attire and holding flags, flowers, and balloons, chanted slogans of China-DPRK friendship, exp

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн