АНУ: Ираны шигшээ багийн арын албаныханд виз олгоогүй

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

АНУ удахгүй болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Ираны тамирчдад АНУ-д зорчих зөвшөөрөл олгохоо мэдэгдсэн. Гэвч Ираны шигшээ багийн арын албаны чухал гишүүдэд виз олгохоос татгалзсан гэж хэдхэн цагийн дараа Тегеран мэдэгджээ.

Иран зургадугаар сарын 15-нд Лос Анжелес хотод эхний тоглолтоо хийх юм.

АНУ “Террористуудыг худал шалтаг ашиглан АНУ-д нэвтрүүлэхийн тулд тогтолцоог урвуулан ашиглахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.

Гэвч Турк дахь Ираны Элчин сайдын яам АНУ-ыг спортод улс төрийн үзлээр өрөөсгөл хандаж байна гэж буруутгажээ. АНУ энэ үйлдлээрээ ялгаварлан гадуурхсан хандлагаа хамгийн дээд түвшинд хүргэлээ гэж үзэж байна. Иймд Иран улс дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллага болох “FIFA”-ыг энэ асуудалд оролцохыг уриалж байна.

Виз олгохоос татгалзсан хүмүүсийн тоонд Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон түүний орлогч зэрэг албан тушаалтнууд багтжээ.

Дашрамд дурдахад, АНУ, Канад, Мексик улсуудын хамтран зохион байгуулах 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ. Иран 2025 оны гуравдугаар сард тэмцээнд оролцох эрхээ авсан. Өөрөөр хэлбэл, АНУ, Ираны дайнаас даруй нэг жилийн өмнө тэд эрхээ авчихсан байсан гэсэн үг юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дайтаж буй улсын багийг зохион байгуулагч орон хүлээн авч буй анхны тохиолдол болж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн